IREKS AROMA

Таны хүчирхэг хамтрагч
Image

Ireks Aroma -Таны хүчирхэг хамтрагч

Стратус ХХК - IREKS AROMA компанийн цорын ганц онцгой эрхтэй дилер

ИРЕКС АРОМА нь 1950 оны эхээр байгуулагдсан КРОМОС АРОМА үйлдвэрийн залгамж компани бөгөөд 1993 оны дунд үеийн хувьчлалын дараагаар талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүний хольц, чанаржуулагч үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүдийн нэг болох Кульмбах хотын ИРЕКС үйлдвэрийн охин компани болсон.

Бүтээгдэхүүн

  • Мах, махан бүтээгдэхүүнд амт оруулагч
  • Амтлагч ногооны хольц
  • Хүнсний будаг
  • Өнгө тогтворжуулах нэмэлт
  • Татсан махан бүтээгдэхүүний нэмэлт
  • Ус холбох ба цийдмэгжүүлэгч
  • Давсалгааны нэмэлт

Зогсолтгүй өсөлт дэвшил, дэлхийн томоохон үйлдвэрүүдтэй байгуулсан урт хугацааны хамтын ажиллагаа, чанартай бүтээгдэхүүнүүд, мэргэжлийн арга барил зэрэг нь ИРЕКС АРОМА -г үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх боломжийг олгосон.

ИРЕКС-АРОМА компанийн үнэрт нэгдэл, үнэртэн боловсруулах үйлдвэр нь Хорват улсын Ястробарско хотод, нарийн боов, амтлаг гурилан бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, малын тэжээл, эмийн болон үнэрт ургамал боловсруулах үйлдвэрүүд нь Драгованьщак хотод үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэрүүд нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор баригдсан зохих шатны лабораториуд, хяналтын тогтолцоотой учраас бүтээгдэхүүний чанарыг хамгийн өндөр түвшинд хянаж чаддаг.

ИРЕКС АРОМА-гийн бүх бүтээгдэхүүнийг байгаль орчинд хамгийн ээлтэйгээр боловсруулж, дээд зэргийн чанартай, байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэдэг.

Бидний бүтээгдэхүүнээ гэх сэтгэл түүхий эдийг борлуулаад дуусдаггүй, харин тухайн бүтээгдэхүүнийг ашиглахад зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахад оршдог.

Тийм ч учраас 1996 онд харилцаа холбооны төвийг байгуулж тус төвийн тоног төхөөрөмж, лабораториудыг ашиглан мах, махан бүтээгдэхүүн болон талх, нарийн боовны үйлдвэрлэл эрхлэдэг мэргэжлийн хүмүүст манай бүтээгдэхүүнийг хэрэглэх энгийн, хурдан аргуудыг зааж сургадаг болсон.

ИРЕКС АРОМА нь Германы Кульмбах хотод төв оффис нь байрладаг ИРЕКС группийн харъяа компаниудын нэг юм.

ИРЕКС АРОМА ХАРИЛЦАГЧИДДАА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ШИНЭЛЭГ САНАА БОЛОН ОЛОН ОЛОН БОЛОМЖУУДЫГ САНАЛ БОЛГОДОГ.