Партнер-М

Байгалиас шинэ, ашигтай зүйлсийг бий болгоно

Партнер-М

Байгалиас шинэ, ашигтай зүйлсийг бий болгоно

Партнер-М

Байгалиас шинэ, ашигтай зүйлсийг бий болгоно

Image

Партнер-М

Стратус ХХК - Партнер-М компанийн онцгой эрхтэй дилер

Партнер-М бол хүнс, тэжээлийн найрлагын ОХУ-ын тэргүүлэх үйлдвэрлэгч юм. 2005 оноос туслах түүхий эд, амьтны гаралтай болон сүүний уураг, хүнсний эслэг, цардуул агуулсан бүтээгдэхүүн мөн ургамлын шахмал уураг үйлдвэрлэл, ургамлын түүхий эд гүн боловсруулах чиглэлээр мэргэшсэн.

Манай бүтээгдэхүүнүүд хэрэглэгдэх өргөн цар хүрээтэй бөгөөд махны, цагаан хоолны, веган хоолны, сүүний, загасны махан бүтээгдэхүүний, талхан бүтээгдэхүүний, амтлаг бүтээгдэхүүний, лаазалсан бүтээгдэхүүний, жимс хүнсний ногооны, тэжээлийн зэрэг үйлдвэрлэлд ашиглагдана.

Бүтээгдэхүүн

  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Цагаан хоол
  • Веган хоол
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Загасны махан бүтээгдэхүүн
  • Нөөшилсөн бүтээгдэхүүн
  • Жимс, хүнсний ногоо
  • Малын тэжээл
Image

Онцлох бүтээгдэхүүн

Мах орлуулагч
Ургамлын гаралтай мах орлуулагч
Бүрмэл /сухар/
Бүрмэл /сухар/
Цогц үйлчилгээтэй нэмэлтүүд / Сүү, сүүн бүтээгдэхүүн /
Цогц үйлчилгээтэй нэмэлт

R&D алба

Бид өөрсдийн өндөр оюун ухаант, бүтээлч судалгааны төвөөр бахархдаг. Манай судалгааны төв дотоод болон гадаад зах зээлд зориулсан онцгой технологийн шийдэл ба шинэ бүтээгдэхүүн бүтээх ажлыг явуулдаг.

Тэргүүлэх зэргийн шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудтай хамтран ажилласанаар манай компанийн шинжлэх ухаан-технологийн алба хүнс, тэжээлийн үйлдвэрлэлд зориулсан шинэлэг шийдлүүдийг боловсруулдаг. Шинэ түүхий эд үйлдвэрлэх үйл явцдаа дэвшилтэт, ирээдүйтэй технологийн үйл явцыг түлхүү нэвтрүүлдэг.

Image

Лаборатори

Партнер-М үйлдвэртээ олон улсын ISO 22000, НАССР хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн. Бид зөвхөн ОХУ -ын шар буурцаг, улаан буудай, вандуй болон бусад ургамлыг ашиглаж, генийн өөрчлөлтгүй /ГМО-гүй/ түүхий эдийн зөвхөн баталгаат ханган нийлүүлэгчтэй хамтран ажилладаг. Бүрэн тоноглогдсон орчин үеийн лабораторитой учраас бид түүхий эд орж ирэхээс эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл бие даасан хяналт явуулдаг бөгөөд үйлдвэрлэлээс гарч буй бүх бүтээгдэхүүнд өндөр чанарын баталгаа өгнө.

ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо

HALAL, KOSHER, ISO22000 гэрчилгээгээр баталгаажсан.