Image

AAK MARGARON

MARGARON компани нь 2006 онд Санкт-Петербург хотод байгуулагдсан, талх, талхан бүтээгдэхүүн, амтлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулагдсан өндөр технологийн төрөлжсөн маргарин, ургамлын гаралтай тосны ОХУ дахь анхны үйлдвэрлэгч юм.

MARGARON нь дэлхийн томоохон концерн AAK-тай 10 гаруй жил нягт хамтран ажилласны эцэст 2020 оноос түүний бүрэлдэхүүн хэсэг болж нэгдсэн.

Үйлдвэрлэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх

Нэр төрлийн өргөн сонголттой учраас хэрэглэгчид өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг сонгох боломжийг олгодог. Бүтээгдэхүүн бүрийг үйлдвэрлэлийн процесс болон эцсийн бүтээгдэхүүний шинж чанарт тохируулан нарийн үзүүлэлтээр сонгох боломжтой. Шаардлагатай гэж үзвэл техникийн тусгай шаардлага, үйлчлүүлэгчийн хувийн хүсэлтийн дагуу бүтээгдэхүүн боловсруулж өгөхөд бэлэн байна.

Image

Чанар аюулгүй байдал

Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарах нь бидний хамгийн чухал үүрэг. Тус компанийн бүтээгдэхүүн бүр амтлаг гурилан бүтээгдэхүүн, чихэр, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тос, тослог түүхий эдэд тавигдах хамгийн нарийн шаардлагуудыг хангадаг. Мөн эцсийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хатуу хяналт тавьж, шаардлага хангаагүй өчүүхэн асуудалд ч цаг алдалгүй арга хэмжээ авч ажилладаг.
Тус компани хүнсний хангамжийн сүлжээн дэх хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO стандартад суурилсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудит, баталгаажуулалтын схем болох FSSC 22000 сертификаттай.

Технологийн дэмжлэг туслалцаа

Бид үйлчлүүлэгч, түншүүддээ бүх төрлийн технологийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг.
  • Үзүүлэнгийн танхимдаа олон нийтийн семинар болон мастер класс сургалтыг өөрийн дистрибьютерүүдтэй хамтран зохион байгуулах
  • Өөрсдийн талх нарийн боовны лабораторит таны хүссэн сэдвээр ганцаарчилсан мастер класс хийх (3 хүртэл хүн);
  • Давхраат болон төрөл бүрийн амтлаг гурилан бүтээгдэхүүний шинэ жор, орцыг зохиох;
  • Туршилт хийх, технологийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор харилцагч байгууллагад зочлох;
  • Тохирох бүтээгдэхүүнийг сонгоход зориулж зөвлөгөө өгөх.

Барууны түншүүдтэй хуримтлуулсан туршлага, хамтын ажиллагаа, туршлага солилцоо, мэргэжилтнүүдийн өндөр ур чадвар, тасралтгүй хөгжих хүсэл зорилго нь бидэнд бүтээгдэхүүнээ байнга сайжруулж хөгжүүлэх боломжийг олгодог.

МАРГАРИН

СПРЕД

This image for Image Layouts addon

STRATO

Давхраат зуурмагт зориулагдсан

This image for Image Layouts addon

CRUSTO

Амттан болон бутрамтгай зуурмагт зориулагдсан

This image for Image Layouts addon

FASTO

Кремэнд зориулагдсан

This image for Image Layouts addon

DELIZ

Спред

ТОСНУУД

This image for Image Layouts addon

CHOCOFILL

Тусгай зориулалтын тос

This image for Image Layouts addon

AKOMOL

Сүүний тос орлуулагч

This image for Image Layouts addon

PALMOTEX

Далдуу модны тос

This image for Image Layouts addon

KRISTAL

Кокосын тос   

Зайрмагт зориулсан өнгөлгөө MASTERLINE Ice

2014 оноос какаод суурилсан өнгөлгөөний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Амтлаг бүтээгдэхүүний өнгөлгөө MASTERLINE Kondi

MASTERLINE - «AAK MARGARON» компанийн салбар үйлдвэр